Хубэй мужийн Эрүүл мэндийн газраас шинэ коронавирусийн халдвар авсан 1933 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд эх газар болон 25 оронд нийт халдвар авсан хүний тоо 71223-д хүрчээ.
Харин уг вирусийн халдвар авч, амиа алдсан хүний тоо 100-аар нэмэгдэж 1770-д хүрсэн байгаа аж.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 10607 хүн эдгэрсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Covid 19”-ийн тархалтын ирээдүйг урьдчилан тааварлах боломжгүй хэмээн мэдэгдсэн.
Эх сурвалж: Xinhua