Коронавирусийн халдварын шинэ тохиолдол 939-өөр нэмэгдэж, өнөөдөр 10 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо нийт 78706 боллоо.
БНСУ-д нийт 556 тохиолдол илэрсэн бол Японд халдварын тохиолдол 751 бүртгэгдээд байна. Харин БНХАУ-ын Хубэй мужид бямба гарагийн байдлаар шинээр 630 халдварын тохиолдол илэрч, 96 хүн нас барсан гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд мэдэгдлээ.
Ухань хотоос гадна бусад хотууд хөл хорио тогтоосноор оршин суугчид өдөр тутмын хэрэгцээт эд зүйлс, эмнэлгийн хэрэгслийн хомсдлыг даван туулахаар тэмцэж байна. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-д 76,585 шинэ халдвар бүртгэгдсэн байна.
Хятад улсын албаны хүмүүс болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд нөхцөл байдал сайжирсан гэж мэдэгдсэн боловч тус өвчлөлийн байдал ноцтой хэвээр байгаа бөгөөд хөл хориог сулруулж болохгүй нь дээрх мэдээллээс харагдаж байна.