Сар шинийн баяраар иргэдийн хөдөлгөөнийг багасгах үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотруу орох гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг байнгын 8 шалган нэвтрүүлэх товчоод болон шороон замаар Улаанбаатар хот руу нэвтэрдэг бүх замуудад ТЦГ, НЦГ-аас албан хаагчид үүрэг гүйцэтгэн бүрэн хаасан. Энэ хугацааанд зөвхөн аймгуудын онцгой комиссын бичигтэй болон тусгай үүрэг гүйцэтгэж буй яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэх юм.
Тиймээс иргэд хулгайн гэх тодотголтой замыг сонгож зорчихгүй байхыг онцгой анхааруулж байна. Хэрвээ хулгайн замаар зорчиж эрсдэлд орсон бол яаралтай тусламжийн дуудлага өгсөн иргэнээс түргэн, цагдаа, онцгой гэх мэт байгууллагуудын зардлыг гаргуулах юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд үндсэн 8 шалган нэвтрүүлэх товчоод болон машин нэвтэрч болзошгүй байршлуудад явуулын пост ажиллаж байна. Тиймээс нийслэлчүүд иргэд та бүхэн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг анхааруулж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс