Мөрөн-Улиастай чиглэлийн А/1102 дугаартай авто замын 397-398 дахь километрт цэвдэг үүсч, ус задарч, замын зорчих хэсэгт хөлдөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай байгааг ЗТХЯ-наас мэдээллээ.
Завхан АЗЗА ТӨХК-с тус орчимд гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор туслах зам гаргах ажлыг зохион байгуулж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын нөхцөлд хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.