Нийслэлийн хэвлэлийн албаны дарга Ц.Мөнхбаатар: “Өнөөдрөөс эхлэн НОК-ын шийдвэрээр нийслэл рүү орж, гарах хөдөлгөөн 07 цагаас нээгдсэн.
Хэдий нээгдсэн ч асуумж, халуун шалгах ажил хэвийн явж байгаа. Нийслэлийн Засаг даргы А/333 тогтоолын дагуу долоо хоног аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, халдваргүйжүүлэлт хийсэн байгаа.
Фитнесс төвүүд нээгдэхгүй. Хотын Засаг дарга нээж болох юм гэдгийг хэлсэн. Гэхдээ захирамж гараагүй учир албан ёсоор нээгээгүй. Уул руу алхах замыг мөн адил нээгээгүй байгаа. 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл эдгээр газрын үйл ажиллагааг зогсоосон байгаа” гэв.