Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засагт үүсэх хүндрэлийг шийдэх саналуудыг АН-ын зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд хариу ирэлгүй 15 хоносон тул ийнхүү хэвлэлийн хурал хийх болжээ.
АН-ын зөвлөлийн гишүүд хуралдаж, 2020-2022 оныг дамжин хэрэгжин барих барилга байгууламжуудыг зогсоон хэмнэх 355 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д шилжүүлэх хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар болжээ.
Ингэснээр бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийг дэмжих боломж бий болох тул хуулийн төслийг яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэв.
Арилжааны банкуудын олгож байгаа өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаа явуулж байгаа жижиг бизнес эрхлэгчдийн хүүгийн төлбөрийг жилийн 3 хувь болгон бууруулах боломжийг уг хуулийн төсөл олгоно гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэллээ.
Ийнхүү хүүг бууруулснаар хэмнэсэн мөнгөөр 3700-5000 аж ахуй нэгжид бага хүүтэй зээл олгох боломжтой болно гэж үзэж байгаа аж.