Шинэ төрлийн коронавирусийн улмаас амны хаалтны олдоц муу болж, үнэ нэмэгдсэн нь оюутнуудын амны хаалтыг тогтмол хэрэглэхэд бэрхшээл учруулж байна.
Энэ цаг үед МУИС-ийн номын сангийн үйлчилгээний ажилтан П.Сольтогтох, оюутны тавдугаар байрны ажилтан Б.Алтанцэцэг нар амны хаалт оёж, сургуулийнхаа гадаад оюутнуудад гардуулан өгчээ.
Оюутнууддаа анхаарч, сайхан сэтгэлээр үлгэр дууриалал үзүүлсэн тэдэн МУИС-ийн захиргаанаас талархсанаа илэрхийлсэн байна.
Дашрамд дурдахад, МУИС-ийн эмнэлгийн эмч, ажилтнууд дотуур байранд буй гадаад оюутнууддаа өдөрт тутам үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: МУИС