COVID-19 нь
-Амьсгалын замаар халдаж байна. Бичил дусал болж, агаарт хөвөөд халдаж буй. Халдвараа алдахгүй байх чадвар нь 3 цаг орчим үйлчилж байна.
-Бичил дуслын хэмжээ 5-10 микрон, үүнээс томууд нь гадаргуу дээр унадаг. Ингээд агаар болон бохирдсон гар, гадаргуугаас халдах боломжтой.
-Мөн хүний өтгөнөөр дамжин халдварлах боломжтойг шинжлэх ухаан тогтоолоо. SARS-ийн үед Хонг Конгт бохирын хоолойгоор дамжин зочид буудалд байсан бүх хүнд халдвар тарсан тохиолдол байгаа тул бие засаад суултуурынхаа тагийг тагласны дараа усаа татах нь бусдад халдаахгүй байх нэг арга гэдгийг хэллээ.
Цаашид эрүүл мэндэд ашиглаж болох буюу шинээр авсан уушги орлуулагч аппаратандаа ашиглах хүчилтөрөгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ бол онцгой хэрэгтэй зүйл.
Хэрэв дэгдэлт гараад хүндрээд эхэлбэл амьсгалын аппаратны дутагдалд орох эрсдэлтэй. Итали улс ийм шалтгаанаас болж нас барах магадлал багатай хүмүүсээ сонгож эмчилж байна гэдгийг сануулав.