Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийж, гаргасан шийдвэр байр суурийнхаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Цар тахлын үед улсынхаа эдийн засгийг хамгаалах нэн яаралтай арга хэмжээнүүдийг авах талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт санал, шаардлага хүргүүлэх албан тоот удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд албан тоотын хариу ирүүлсэнгүй хэмээн дахин шаардах бичиг хүргүүлж байна гэв.
Уг шаардлагад “Цар тахлын үед улс орны эдийн засгийн хүндийг үүрч яваа хувийн хэвшлийнхэн, олон мянган өрх айлууд орлогогүй, тулгамдсан хүндрэл бэрхшээлийн өмнө ирсэн учраас улс орны төр, засаг багц арга хэмжээнүүд авч дорвитой шийдэл гаргаж эхлээд байна.
Харин Монгол улсын хувьд хүн амын гуравны нэгийг хамарсан ядууралд нэрвэгдэж ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн төдийгүй цаашид цар тахалтай холбоотой энэ статистик үзүүлэлт улам нэмэгдэх нөхцөл байдал үүслээ.
1.1 сая ажиллах хүчин, жирийн иргэдийн орлого болон худалдаа үйлчилгээний салбарын жижиг дунд бизнесийг хамгаалахад Улсын Их Хурал, Засгийн газар яаралтай дараах чиглэлээр шийдэл гаргах шаардлагатай байна.
Тиймээс УИХ, Засгийн газраас бодит арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэхийг шаардлаа. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.