Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах нар олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах саналыг дэмжиж, ижил байр суурьтай буйгаа мэдээлэв.
Төлөвлөсний дагуу бол Япон Улсын Токио хотноо зохион байгуулах зуны олимп долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-н хүртэл үргэлжлэх байв.
Коронавирусийн улмаас энэ жилийн зуны олимпын наадмыг хойшлуулсан нь энх цагт олимпын наадмын товд өөрчлөлт оруулсан анхны тохиолдол боллоо.