Я.Буянжаргал, COVID-19 нь эдгэрсэн хоёр иргэн тусгаарлалтын байранд шилжин хянагдаж байна. Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2310 хүн тусгаарлагдаж байна. Тусгаарлах байранд жирэмсэн эх 43, тав хүртэлх насны 56 хүүхэд байна.
Тусгаарлагдаж буй иргэдээс гомдол ирж байна. Өрөө жижигхэн байна, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Хоорондоо зодолдож байна. Иргэд эмчээрээ хоолоо зөөлгөж, эмчийнхээ өөдөөс вареньтай талх шидэж байна. Иргэд хариуцлага ухамсартай хандмаар байна. Эрүүл мэндийн салбарынхан иргэдийнхээ төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.
Д.Нямхүү, 3-р сарын 30-нд тусгаарлагдсан 7 хүний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Мөн эмнэлэгт уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц цуглуулж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 218 хүн эмчилгээ, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаад байна. Иргэдээс баярласан талархсан үгтэй, Монголын төр засаг, эрүүл мэндийн байгууллагынхандаа баярлаж талархсан захидал олноор ирж байна.
А.Амбасэлмаа, Катараас тусгай үүргийн онгоцоор өнөөдөр энхийг сахиулагч 42 цэргийн мэргэжилтэн ирж, Цэргийн госпитальд тусгаарлагдана. Өнөөдөр шинжилгээ авна. Шинжилгээний хариу маргааш гарна гэлээ.