Хотын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны спорт талбай хувийн эзэмшилд шилжсэн байсныг 2019 онд цуцлан, нийтийн эзэмшилд буцаан авсан. Улмаар стандартад нийцсэн хөл бөмбөг, сагс, гар бөмбөг, газрын теннисны талбай, 450 метр 4 эгнээ гүйлтийн зориулалтын тартан зам, үзэгчдийн суудал, сүүдрэвч, төвлөрсөн шугамтай холбогдсон 00 бүхий спорт цогцолбор байгуулахаар болсон юм. Тэгвэл спорт талбайн ажил 2019 оны 9 сард эхэлж, 2020 оны 5 сарын 15-ны өдөр ашиглалтад өгөхөөр шаргуй ажиллаж байна.