Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн V ангийн сурагч хүү хөлбөмбөгийн хаалганд даруулснаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хүүгийн ар гэрт Хөлбөмбөгийн хорхойтнууд группын залуус нэг сая төгрөгийн хандив цуглуулснаа өчигдөр хүлээлгэн өгсөн байна.
Мөн тус группын залуус, Аавуудын групп болон бусад хувь хүн албан байгууллагуудтай хамтран хүүгийн очиж тоглодог байсан хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу засварлаж өгөхөөр болжээ. Дашрамд, тус талбайг 2012 онд ашиглалтад оруулсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр сургуулийн захиргаанаас засвар хийсэн гэнэ.