Өнөөдрийн байдлаар таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорхой болжээ.
Тодруулбал Гадаад харилцааны яамны ТНБД-аар өмнө нь Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Оч, Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан, Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаяр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-аар тус яамны газрын даргаар ажиллаж байсан Л.Баяртулга нарын нэр яригдаж байна.
Эх сурвалж: 24tsag.mn