Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгчээ.
“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн ХЭҮК-ын даргатай утсаар ярилцаж буй бичлэг цацагдсан бөгөөд тухайн бичлэгт хараалын үг ашигласан нь шүүмжлэл дагуулаад байна.
Өчигдөр тэрбээр энэ талаар тайлбарласан бөгөөд хараалын утгаар тухайн үгийг ашиглаагүй, улмаар уг ТББ-тай холбоотой баримтуудыг мэдээлж, тухайн ярианы бичлэг нь тасалж эвлүүлсэн гэдгийг хэлсэн. Түүгээр зогсохгүй энэхүү бичлэгээр сүүлийн нэг жилийн турш дарамталж байгаа гэдгийг тайлбарлаж байсан юм.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж 2016 онд дахин томилогдон ажиллаж байна.