Статистикйн бизнес регистрийн санд 2020 оны эхний улирлын байдлаар 190.5 мянган хуулийн этгээд бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.5 мянга буюу 8.9 хувиар, өмнөх улиралаас 3.4 мянга буюу 1.8 хувиар нэмэгджээ.
Бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаа 190.5 мянган хуулийн этгээдийн 49.7 хувь нь үйл ажиллагаа явуулж, 50.3 хувь нь үйл ажиллагаа огт явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 54.3 мянга буюу 56.6 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй бол үлдсэн 43.4 хувь нь бусад шалтгаантай байна.