Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Үүнд:
-Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
-Жирэмсэн
-Бага насны хүүхэдтэйгээ яваа
-Хөгжлийн бэрхшээлтэй
-Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.
Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин uok.shtab@nema.gov.mn цахим хаягаар 4 дүгээр сарын 24-ийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү. Тус шаардлага нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил тавигдана.
Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусын шинжилгээ заавал хийлгэсэн байна.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ