Монгол Улсын “Эцэг” хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 208 иргэн бие даан нэр дэвших хүсэлтээ гаргажээ. Тэднийг зөв буруу гэж шүүмжлэх нь илүүц юм.
Бие даан нэр дэвшигчид ихэнх нь ажил хийдэггүйгээс гадна орлого гэхээр зүйлгүй. Гэрээ ч засаж чадаагүй байж түмний төлөө зүтгэнэ гэх.
Ажилгүй, архичин, шар хадны өвчтөн, шоронгоос гарсан, ширээний хүүхэн гээд эрээвэр хураавар нөхдүүд сонгогдох эрхээ эдэлж байна. Тэд нар дүүргийн хөдөлмөрийн биржид хандахын оронд УИХ руу тэмүүлж буй нь өнөөгийн улс төрчдийн байгаа байдлаас болсон хэрэг.
Ерөнхийдөө тэдэн шиг идээд уугаад худлаа яриад байж чадна гэсэн хандлага харагдаж байна. Монгол төрийн босго намхан болсон нь бие даагчдын олонхиос харагдав. Үүнд УЛС ТӨРЧИД л буруутай…