ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон хариуг мэдээллээ.
“Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн.
Шинжилгээ хийсэн таван лаборатори:
-ХӨСҮТ- 2
-ЗСҮТ-1
-Дорнод-1
-Дархан-Уул-1.
-Мөн Ховд аймагт ХӨСҮТ-ийн дайны лаборатори ажиллаж байгаа. Ачаалал нэмэгдээд ирвэл ЭХЭМҮТ-д шинээр лаборатори ажиллуулахад бэлэн болсон.
Шинжилгээний хариу:
-Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй.
-Дорнод аймаг дахь “Петрочайна Дачин тамсаг” компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн байсан. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Ингэхэд хариу нь нэмэх гарсан байсан. Харин лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.
-Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй.
-Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол 41 боллоо.
-Үүнээс 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдвар авсан Турк улсын иргэн өнөөдөр эмнлгээс гарч, дараагийн хяналтад шилжлээ. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрлээ”.