Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Махбалд хаалттай хорих ангид 13 жил хорих ял оноолоо.
Түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан юм.
Хэргийн тухайд сануулахад, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдсон юм.