Нийслэлийн Засаг даргын 2015 оны A/645 захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд байгуулагдсан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн хяналт шалгалтын явцад Завхан аймгийн Отгон сумаас Эмээлтийн автотехникийн шалган бүртгэх товчоогоор нийслэл хот руу оруулж ирэхээр завдсан 352 тарвагыг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр илрүүлж, Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхээр хүлээлгэн өгсөн билээ.
Хураагдсан тарваганд ЗӨСҮТ-ийн лаборатори нян судлалын шинжилгээ, халдваргүйжүүлэлт хийж, \”Элемент” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хүлээлгэн өгч, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр устгал хийгдлээ. Устгалын явц байдалд НМХГ-ын улсын байцаагчид болон ЗӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллалаа.