АН-ын тойроггүй хоцорсон гомдогсдын “арми” хүрээгээ тэлсээр байна. 2016 оноос хойш намдаа бараг тэрбум төгрөг хандивласан М.Тулгат гэдэг залуу анх мэдэгдэл хийсэн бол иймэрхүү гомдлын цуваа үргэлжлэх төлөвтэй харагдаж байна.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав, УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, Бриж Д. Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Сүмогийн их аварга Д.Дагвадорж зэрэг зуу, зуун саяар намдаа мөнгө өгч, тойргоо усалж ирсэн хүмүүс нэр дэвшээгүйдээ ихэд ууртай яваа гэнэ.
Тэдэн дотор сонгуулийн дараа С.Эрдэнээс 100 саяа нэхэмжилнэ гэх хүн ч байгаа аж.