АНУ-ын Чикаго хотод тэргээр гудамжинд зайрмаг зарж амь зогоодог 89 настай хөгшин интернэтээр баяжжээ. Цээжээ хүнд гэмтээсэн хөгшин эрд туслах хөдөлгөөн интернэт ертөнцөд идэвхжиж, түүний банкны дансанд 280 мянган ам.долларын хандив цугларсан гэнэ. Тулж түшиж асарч тойлж байсан ганц охин нь нас барж, эхнэр нь эмнэлэгт хэвтэж, өөрөө тэтгэвэртээ суусан хөгшин одоо баяжиж, баярлан хөөрч байгааг орон нутгийн хэвлэлүүд бичиж байна.
Нэрийг нь Фиденсио Санчез гэх хэдий ч, интернэт хэрэглэгчдэд \”зайрмагны худалдаачин” гэх нэрээр танигдсан түүнд туслах төслийг \”Go Fund me” гэх олон нийтийн сүлжээний сайтад ресторан ажиллуулдаг Жоел Сервантес гэгч хэрэгжүүлжээ. Эдүгээг хүртэл Санчезд 13000 мянган хүн дээрх хэмжээний хандив өргөсөн байна.