Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллээ хийв.
Тэрбээр “Өнгөрсөн хоногт нийт 255 хүнд шинжилгээ хийснээс 253 хүнээс шинэ коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ.
Мөн өнөөдөр нэг оюутан эдгэрч гарч байна. Энэ оюутан 22 настай, 23 хоног эмчлэгдээд гарлаа. Ингэснээр Монгол Улсад халдварын тохиолдол 193 боллоо. 71 хүн эдгэрч гарсан байна.
Биеийн байдлын хувьд 108 хүн хөнгөн хэлбэртэй байна. Хүндэвтэр 14 хүн байгаа. 8-16 насны нэг хүүхэд бий. Коронавирусийн халдвартай жирэмсэн 3 эмэгтэй, элэгний хавдартай нэг хүн, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна” гэлээ.