Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр хүн амыг маск зүүхийг уриалж өмнөх зөвлөмжөө өөрчилж байгааг Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.
Маск зүүх нь бүрэн хамгаалалт болохгүй ч тодорхой үр дүнтэй байгааг ДЭМБ хэлж хүн олноор цугласан газраар явахдаа иргэдийг зайлшгүй маск зүүх шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтан маск зүүхийг зөвлөжээ.
Гэхдээ маск зүүсэн ч гараа тогтмол угаах, бусдаас зай барих дэглэмээ үргэлжүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэйг иргэдэд сануулсан байна.