Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 2020 оны зургаадугаар сарын 14-ний шинжилгээгээр 258 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-өөс 10 хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвартай нь батлагдсан 197 хүнээс 108 нь эдгэрч эмнэлгээс гарлаа.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2061 хүн тусгаарлалтад байгаа бөгөөд энэ хүмүүс сонгуулиар санал өгөх эсэхийг тодруулахад, Журамд зааснаар гэрийн тусгаарлалтын 14 хоногийг гүйцээж, тусгаарлалтаас гарсан хүмүүс сонгуулиар саналаа өгнө.
Харин эрүүлжсэн ч сувиллын тусгаарлалтад байгаа иргэд олон хүн цугларсан газарт очиж саналаа өгөхгүй байхаар зохицуулсан гэж ЭМЯ-ны Газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.