Зарим иргэд цахим хуудаснаа санаатайгаар “төв талбай дахь шинээр байгуулагдсан усан оргилуур зөөврөөр усаа зөөдөг” гэх худал мэдээллийг байршуулж иргэд, олон нийтийг бухимдуулж байна. Цөөнгүй олны танил хүмүүс ч энэ мэдээлэлд автан худал мэдээллийг нягтлахгүйгээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан нь харамсалтай. Тэгвэл яг газар дээрээс нь албаны хүний бодит тайлбар мэдээллийг хүргэж байна. Усан оргилуур нь төвийн шугамтай холбогдсон, Мөн ус зөөж буй гэх цистернүүд тохижилтын дараах эцсийн цэвэрлэгээ хийхээр ирсэн байсныг хэлж байна. Мөн 20 гаруй алчуурыг санаатай хийж, даралтын моторыг эвдэхийг санаархсан тухай тэд ярьж байна.