2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН 62 суудал авсан, АН-аас 11 суудал, Та бидний эвслээс 1, Зөв хүн электорат эвсэл 1, бие даагч 1 тус тус сонгогдов. Онцлоход, Сонгуулийн ерөнхий хороо хэсгийн хороодоос ирсэн дүн мэдээг нэгтгэх ажил үргэлжилж байгаа юм. Тиймээс эхний байдлаар хамгийн их санал авч, ялалт байгуулсан нэр дэвшигчдийг танилцуулж байна.
Тэд ирэх дөрвөн жил буюу 2020-2024 оны парламентад сонгогчдоо төлөөлж, төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж, Засгийн газраа байгуулна.
ИХ-ын ээлжит сонгуульд нийт 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшсэн 485 хүн, бие даан нэр дэвшсэн 121 хүнийг бүртгэж, үнэмлэх олгосон юм. МАН-аас 76, АН-аас 76, Монголын ногоон намаас 15, Та бидний эвсэл, МАХН, ИЗН, МУНН-ын эвслээс 74, Шинэ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын эвслээс 72, Зөв хүн-Электорад эвслээс 53, Ард түмний намаас нэг, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 13, Хөгжлийн хөтөлбөр намаас долоо, Эх орончдын нэгдсэн намаас нэг, Сахигтун-Үндсэн хуулийн 19 эвслээс 34, “Ард түмнээ хайрлая” намаас нэг, “Зон олны нам”-аас 30, “Дэлхийн монголчууд нам”-аас гурав, “Ард түмний олонхын засаглал” намаас 24, “Их эв” намаас нэг, “Гэр хороолол, хөгжлийн намаас дөрөв, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн.
Мөн энэ удаагийн сонгууль хамгийн өндөр буюу нийт сонгогчдын 73.64 хувь нь саналаа өгсөн. Хэдийгээр цаг агаарын хувьд хур бороотой, зарим газар үерт авсан, коронавирусийн халдварын хорио цээрийн дэглэмтэй цаг үед зохион байгуулагдсан сонгогчид идэвхтэй байлаа.