Тойргийнхоо сонгогчдоос хамгийн өндөр хувийн санал авсан гишүүдийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэргүүлж байна.
Ерөнхий сайдын хувьд нийт сонгогчдын 72.24 хувийн санал, Л.Оюун-Эрдэнийн хувьд 71.71 хувийн санал, С.Амарсайханы хувьд 68.62 хувийн саналыг авсан юм.
Харин хамгийн олон хүний санал авсан гишүүдэд, Н.Учрал /53,651/, Х.Ганхуяг /50,073/, Ж.Ганбаатар /48,624/, Ж.Чинбүрэн /41,004/ нар багтаж байна.