Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барьсан.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм.
Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжив.
Ерөнхий сайдаар томилох асуудлыг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.