Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр “XIII зуун цогцолбор” газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон билээ.
Өөрөөр хэлбэл КОВИД19-ийн халдварт цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг шууд дамжуулан наадамчин олондоо хүргэх юм.
Жил, жилийн наадмаар нээлтийн тасалбарыг авах дараалал их байдаг. Энэ жилийн хувьд хүн амын бөөгнөрөл үүсгэхгүйгээр наадамлах учир наадмын нээлт үзэх тасалбар болон автомашинд наадмын талбай руу нэвтрэхэд олгодог зөвшөөрлийг худалдаанд гаргахгүйг эх сурвалж мэдээллээ.
Мөн наадмын талбайд хуушуур хийх болон худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийг олгохгүй юм байна.