УОК-ын Шуурхай штабаас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж байна. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр дарга татан авалтын явцын талаар мэдээлэл өгөв. Дараа нь ЦЕГ-аас мөн мэдээлэл өглөө.
Гадаад улсаас ирж тусгаарлах байранд байгаа иргэд байрнаас гадагшаа юм гаргах, гаднаас зөвшөөрөөгүй эд зүйлийг оруулах гэх мэт зөрчлийг гаргажээ. Мөн нэг гэр бүлийн гурван иргэн КОВИД-19-ийн шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Тодруулбал энэ сарын 5-нд Сиатл-Улаантбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, “Монголика” зочид буудалд тусгаарлагдсан иргэн М, Э, Б нар шинжилгээ өгөхгүй гэсэн байна.
Иймд тусгаарлах байрны журамд өөрчлөлт оруулах саналыг ЦЕГ-аас гаргав. Мөн шинжилгээ өгөхөөс татгалзах нь Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл болохыг анхааруулав. Хилийн чанадаас иргэдээ татан авах ажиллагаа эхэлснээс хойш нийт 519 зөрчил гарсан байна.