ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Наймдугаар сарын 6-ны өдөр 261 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 8-р сарын 6-нд Дели хотоос ирсэн 165 иргэн, ажиглах байранд тусгаарлагдсан 52 хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн 29 жолоочийн шинжилгээгээр коронавирус илрээгүй.
Монголд 293 хүн коронавирусийн халдвартай нь батлагдсанаас 260 хүн эдгэрсэн. 33 хүн эмчилгээнд байгаагаас хоёр хүний бие хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс 47 нь сувиллын тусгаарлалтад, 30 хүн гэрийн ажиглалтад, 183 хүний тусгаарлалт ажиглалтыг хугацаа байна. Тусгаарлалтад байгаа нэг хүний бие маш хүнд байна.