12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 15.70%-ийн хүүтэй, 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 16.40%-ийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа билээ. Өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр дээрх арилжаа явагдах ажээ.
Засгийн газрын үнэт цаасны товч мэдээлэл:
Хүүгийн хувь хэмжээ:
Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
Захиалга авах хугацаа:
Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
Захиалга хүлээн авах цаг:
Баасан гарагаас Мягмар гарагийн 10:00 цаг хүртэл
Арилжаа хийгдэх:
Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх ажээ.