Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Өнөөгийн боловсролын тогтолцоонд шашнаас ангид ёс суртахууны хэрэгцээ” сэдэвт цахим ярилцлага хийж байна. Энэхүү уулзалт, ярилцлага нь хүүхдийн оюун ухаан, бие бялдар, сэтгэлийг хамтад нь хөгжүүлэхийн тулд туршилтын сургалтын арга зүй, зорилтот боловсрол олгох, хүүхэд бүрийн өвөрмөц хүсэл тэмүүлэл, чадавхийг ойлгох аргуудыг хөгжүүлэхээр зорьж буй Mайнд Мингл төвөөс зохион байгуулж байна.