Энэтхэгт болсон нэгэн арга хэмжээний үеэр Далай лам нэгэн хүүгийн уруул дээр үнсэж “Хэлээ хөхөхийг хүссэн” гэх бичлэг сошиал орчинд тавигдаж нэлээдгүй шуугиан тариад байгаа. Тэгвэл уг үйлдлийнхээ төлөө Дээрхийн гэгээн XIV Далай лам хүүгээс уучлалт гуйжээ.
Тодруулбал, Далай ламын ажлын албанаас “Түүний хэлсэн үгэнд болон хийсэн үйлдлийн нь төлөө хүү, түүний гэр бүл, дэлхий даярах олон мянган сүсэгтэн олнооноосоо уучлал гүйж байна. Мөн тус үйлдлийнхээ төлөө харамсаж байна” гэжээ.
Дашрамд сонирхуулахад, Далай ламын дээрх үйлдэл бүхий бичлэг сошиалд тавигдсанаар Дели хотын хүүхдийн эрхийг хамгаалах төвөөс түүний буруутгаж, “Хүүхдийн хүчирхийлэл үйлдлээ” гэсэн юм.