8-р сарын 18-нд Израилийн төв хэсэгт шинэ хороолол байгуулахаар төлөвлөж байсан малтлагад сайн дураараа оролцож байсан өсвөр насны залуус энэхүү эртний эдлэлийг олжээ.
“Бид газар ухаж байхдаа маш нимгэн навч шиг зүйл харагдаж байгааг анзаарсан. Бид цааш дахин ухаж харахад эдгээр нь алтан зоос байсан. Энэхүү өвөрмөц, эртний эрдэнэсийг олох үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. ” гэж сайн дурын ажилчин Oz Cohen хэвлэлд ярилцлага өгжээ.
9-р зууны үед хамаарах эдгээр зооснууд нь Аббасидын халифатын үед хэрэглэж байсан 425 каратын цэвэр алтан зоос бөгөд тухайн үедээ их хэмжээний хөрөнгөд тооцогддог байсан гэж эртний зоос шинжээч Роберт Коул хэлэв.