Улсын хэмжээнд наймдугаар сарын 26-нд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 553 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 552 хүнд илрээгүй. Коронавирус илэрсэн хүн нь наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн, 35 настай, эрэгтэй. Сөүлд ажиллаж, амвдарч байсан хүн.
Коронавирус илрээгүй хүмүүс:
Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 273 хүний давтан шинжилгээ
Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолооч
Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн
Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн
Тусгаарлах байранд ажиллаж буй 8 эмч, ажилтан
Тандалтын 3 хүний сорьц
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ
Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн
Сувиллын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ
Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрэн гарч сувиллын ажиглалтад шилжлээ. 32, 24 настай, хоёр эрэгтэй хүн эдгэрлээ.
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 301 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн нь 291 хүн/96.6%/.
Сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна.
ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 36 хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байна” хэмээн мэдээллээ.