АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон ажлаа өгч түүний оронд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарыг томилжээ. Н.Хүрэлбаатарын хувьд 2020 оны наймдугаар сарын 21-нээс үүрэгт ажилдаа оржээ.
Тэрээр Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа “их хэмжээний гадаад валют гэртээ хадгалж байсан”, “хүүгийнх нь гэрээс 600 сая төгрөгтэй сеф алга болж байсан” гэх зэрэг мэдээллийг хэвлэлийн хуудаснаас харж болно. Мөн хүүгийнхээ гэр их хэмжээний мөнгө хадгалж байсан асуудалтай холбогдуулан мөрдөн шалгагдсан ч хилээр оргон зайлж, улмаар Чингисхаан олон улсын нисэх буудал дээрээс баривчлагдан саатуулагдаж байсан гэх мэдээллүүд ч бий. Тэгвэл ийм асуудалтай эрхэм өнөөдөр АШУҮИС-ийн захирлаар томилогдон ажиллаж байна.