Бразилийн физикч Калаудио Гил Араужо 51-80 насны 2000 хүн дээр 7 жил хийсэн судалгаагаар энэхүү дасгалаар цаашид хэр удаан амьдрахыг мэдэж болно гэж дүгнэлт гаргажээ. /Настай хүмүүс шалгах хэрэгтэй/
Хөл нүцгэн, биеийн хөдөлгөөнд эвтэйхэн хувцастай, тэгш гадаргуу дээр дасгалыг хийнэ.
Зурагт үзүүлсэний дагуу сууж босоорой. Аль болох гарны тусламж авахгүйг хичээгээрэй. Хэрэв та гараа шаланд юм уу биедээ огт хүргэлгүйгээр суусан бол 5 оноо, мөн гараа шаланд юм уу биедээ огт хүргэлгүйгээр боссон бол 5 оноо нийт 10 оноо авах юм.
Хэрэв дээрх зураг дээрх үйлдлүүдийг сууж босохдоо гаргаж байгаа бол оноонуудаа хасаарай.
Таны оноо:
8-10 оноо авсан бол санаа зоволтгүй.
0-3 оноо авсан бол эрүүл мэнддээ яаралтай анхаарах хэрэгтэй. Та 7 жилийн дараа амьд байх магадлал 8-10 хүмүүсийг бодвол 5-6 дахин бага байна гэсэн үг.
1 оноо нас барах магадлалыг 24% бууруулна.