Петербург хотын нэгэн байранд цагдаагийнхан бага насны хоёр хүүхэд олсон бөгөөд тэд доод тал нь долоо хоног эзэнгүй гэртээ байсан болохыг тогтоогоод байгаа аж.
Энэ сарын 21-ний орой тус байрны оршин суугчдын нэг нь хууль сахиулах байгууллага руу утасдан, нэг айлд бараг долоо хоног жаахан хүүхэд уйлаад байгаа талаар гомдол мэдүүлсэн байна.
Дуудлагаар очсон цагдаагийнхан эзэнгүй гэртээ байгаа 1, 5 настай хоёр хүүхдийг олсон бөгөөд эцэг эх нь байхгүй байсан гэнэ. Ингээд хүүхдүүдийг эмнэлэгт хүргэн, алга болсон эцэг эхийг нь хайж байгаа аж.
Эх сурвалж: ZONE.MN