Япон улс нь хамгийн өндөр настай хүний тоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь хөдөлмөрийн хомсдолд хүргэж байна. Хүн амын бараг гуравны нэг нь 65 ба түүнээс дээш настай тул ажилчин олох нь бэрхшээлтэй байдаг.
Японы компаниуд болох FamilyMart, Lawson зэрэг хамгийн том франчайзинг дэлгүүрүүд технологийг шийдэл болгон ашиглах нь улам бүр нэмэгдэж байна.
Энэ долоо хоногт Lawson анхны роботыг Токио дахь дэлгүүртээ байрлуулав. FamilyMart өнгөрсөн сард мөн л ийм роботуудыг туршиж үзсэн бөгөөд 2022 он гэхэд 20 дэлгүүртээ ажиллуулахаар төлөвлөж байгаа гэжээ.
Японы Telexistence стартап компанийн бүтээсэн Model-T нэртэй роботыг байрлшуулж байгаа бөгөөд робот 7 фут хүртэл сунан, дугуйт тавцан дээр эргэлдэх ба камер, микрофон, мэдрэгч бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Гурван “хуруу” бүхий гар нь савласан ундаа, лааз, будааны аяга зэрэг бүтээгдэхүүнийг тавиур дээр өрөх үүрэгтэй аж.
Тус роботыг дэлгүүрийн ажилчид адсасс удирдах бөгөөд VR технилоги болон тусгай мэдрэгчтэй бээлий ашиглан бараагаа өрж, хурааж байна. Мөн чихэвч, микрофон зэрэг нь дулгүүрт байгаа хүмүүстэй харилцахад ашиглагдах аж.
Эх сурвалж: NHK