Улсын их дэлгүүрийн урд талбайд ардын урлагийн үзүүштэй тоглолт болж байв. Гэвч түүнийг үзэж, сонирхож байгаа хүн нэг ч алга. Тасалбар аваад үзсэн бол ямар сүрхий шимтэн, бахдан суугаа бол. Даанч үнэгүй юм үнэгүй л байдаг гэдгийг л маш сайхнаар ойлгуулж байна. Урлаг гудамжинд гараад үнэ цэнээ л алдаж байна гэдгийг Соёлын яам маань ойлгодог болов уу…