УИХ-ын намрын чуулганаар ач санах тухай хууль, сонгуулийн
тухай хууль, гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль гээд олон чухал хуулийн
төслүүдийг хэлэлцэхээр болсон. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр хэлэлцэх
асуудлын жагсаалтыг гаргасан байна. Мөн чуулганы хуралдаан эхлах цагийн
хуваарьт өөрчлөлт оруулжээ. Өмнөх чуулганы хуралдаанууд 09.00 цагт эхэлдэг
байсан. Тэгвэл үүнийг болиулж, намрын чуулган пүрэв, баасан гаригт өглөө 10.00
цагт хуралдаан нь эхэлдэг байхаар захирамж гарлаа.