Япон Улсын Засгийн газар хилийн зорчих хөдөлгөөнөө нээх шаталсан арга хэмжээ авч байгаа.
Энэ хүрээнд Гадаад харилцааны яам Япон Улсад оршин суух зөвшөөрөл нь гарсан боловч визээ авах боломжгүй байсан монгол иргэдийн хүсэлтийн дагуу Японы талтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийжээ. Ингэснээр Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх иргэдийн визийн мэдүүлгийг хүлээн авахаар боллоо.
Эдгээр иргэдийн дотор оюутан, хөдөлмөр эрхлэх урт хугацааны оршин суух зөвшөөрөл нь гарсан иргэд байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/20201001visa.html линкээр орж танилцах боломжтой.