Европийн Холбоо эрчим хүчний нөөц, далайн хилийн асуудлаар Туркийн эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй байна.
Өмнө нь Турк, Грек улсууд бүс нутагт мөргөлдөөн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор цэргийн зурвас байгуулж байв.
Энэ оны эхээр Турк улс газрын тос, байгалийн хийн баялаг ордуудыг хайж олохоор хөлөг онгоцоо маргаантай буюу байгуулсан цэргийн зурвас газарлуу илгээснээр хурцадмал байдал үүсээд байгаа аж.
Европын холбоо болон Турк улсууд эрт дээр үеэс таатай бус харилцаатай байсан.
Турк улс ЕХ-ны гишүүнчлэлд удаан хугацаагаар нэр дэвшсэн боловч зөвшөөрөгдөхгүй байсаар байгаа билээ.
Турк улсын хүний эрх, хууль дээдлэх байдал, ялангуяа 2016 онд бүтэлгүйтсэн цэргийн эргэлтээс хойшхи зэрэг хүчин зүйлүүд нь ЕХ-нд элсэх асуудалд нөлөөлж байгаа билээ.
Грек, Турк нь хоёулаа НАТО-гийн гишүүн орнууд боловч хилийн маргаан, далайн эрхийн асуудлаар зөрчил ихтэй улсууд билээ.
Наймдугаар сард Анкара судалгааны хөлөг онгоцоо Грек, Турк, Киприйн эзэмшдэг Грекийн Кастеллоризо арлын өмнөд хэсэгт явуулснаар хурцадмал байдал үүссэн байна.