Истанбул хотын дарга Экрэм Имамоглуг энэ сарын 19-нд баривчилсан. Үүнийг эсэргүүцэн Туркийн хамгийн том хот болох Истанбулд эсэргүүцлийн жагсаал болжээ.
Хэд хэдэн их сургуульд жагсаал болж, оюутнууд оролцсон байна. Истанбул хотын дарга Туркийн Бүгд найрамдах ардын намын гишүүн юм. Тус намын дарга жагссан иргэдэд хандан “Бид үүнээс хойш ч жагссаар байх болно. Иргэдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэжээ.
Дотоод хэргийн яамнаас өчигдөр болсон жагсаалын үеэр зургаан цагдаа гэмтсэн гэж мэдээлсэн байна. Дотоод хэргийн сайд цахим сүлжээндээ “Олон нийтийг жагсаал цуглаанд уриалан дуудах нь маш хариуцлагагүй үйлдэл гээд эхм замбараагүй байдал үүсвэл хэн ч хуулийн, ёс зүйн, улс төрийн хариуцлага үүрдэггүй” гэжээ.
Жагсагчид “Бид төрийн эргэлтийг зөвшөөрөхгүй” хэмээн хашхирч байжээ. Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас цагдаа нар оюутнуудын эсрэг резинэн сумтай буу хэрэглээгүй, нулимс асгаруулагч хий ашигласан гэсэн байна.
Нийслэл Анкара хотод ODTU, Hacettepe, Bilkent их сургуулийн оюутнууд мөн жагсжээ. Энэ үеэр Анкарагийн нийтийн тээврийн газраас жагсаал болсон газрын ойролцоох автобусны буудлууд, метроны шугамыг хаажээ.
Туркийн гурав дахь том хот болох Измирт мөн эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид эрх баригч намын байр руу явах гэсэн ч цагдаа нар саатуулжээ. Түнийг баривчилснаас хойш Истанбулд цагдаа нар хаа сайгүй харуулд гарч, интернэт тасалдсан хэвээр байна.
Эх сурвалж: BBC