10 мянган долларын бугуйн цаг, 5600 еврогийн гутал, 4 мянган еврогийн нэг удаагийн өдрийн хоол, 2500 еврогийн цүнх гэдгээс эхлээд тансаг зэрэглэлийн орон сууц хаус, машин тэрэг гээд жагсаал хөвөрч өгөх нь.







Гэхдээ энэ нь бизнес эрхлэгчдийнх биш төрөөс төрсөн тэрбумтан улстөрчдийн хөрөнгө учраас Непалын залуус тэднийг онилжээ. Жагсагчид өнгөрсөн шөнө Катманду хотын Котешво дүүргийн цагдаагийн газар, өөрийгөө үндэсний удирдагч гэж зарладаг “худал эх оронч” нөхрийн тансаг гэр орон, дотоод хэргийн сайдын гэрийг галдан шатаажээ.
Үүнээс үүдэлтэй Непалын улстөрчид тэдний хамаарал бүхий хүмүүс цэргийн хамгаалалттай зугтсаар байна.
Залуусын эхлүүлсэн жагсаал улам хүрээгээ тэлсээр. Нэгдсэн үндэсний байгууллага Непалын ард түмэнд хандан хүчирхийллийг зогсоож энхийн замаар асуудлаа шийдэхийг уриалсаар байгаа. Гэвч тусыг эс олно.

Харин цагдаагийн хүч хүрэлцэхгүй байгаа учраас Ерөнхийлөгч зэвсэгт хүчнийг бүх хүчээр нь оруулах эсэх талаар хэлэлцэж эхэллээ гэж Непалын зарим хэвлэлд мэдээлжээ.

Жагсаалын шаардлага сошиал сүлжээг нээх, засгийн газрыг огцруулах байсан. Бүх шаардлага нь биелсэн. Одоо ямар нэг тодорхой шаардлага байхгүй ч ард түмний УУР ХИЛЭН буцалж байна гэж AP мэдээллээ.