Непал буюу Балба Улсын иргэд 2008 онд хаант засаглалаа татан буулгаж байв.
Үүнээс хойш улстөр, эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй байдал үргэлжилсэн. Гэтэл Засгийн газрын хоёр сайдын авлигын гэмт хэрэг илчлэгдэж тэдний гэр бүлийн тансаг хэрэглээ инстаграмм, фасебүүкээр цацагдав.
Иргэд нь аяга хоолны төлөө ажиллаж байхад сайд, гишүүний хүүхдүүд хэтийдсэн тансаг хэрэглээтэй байжээ.
Иргэд сошиал сүлжээгээр дамжуулан эсэргүүцэл бухимдлаа илэрхийлэх үед тус улсын Засгийн Газар фасебүүк, X, инстаграмм бүгдийг хаажээ.

Үүнд бухимдсан “Gen Z” залуус улс орон даяар жагсаалд уриалж ард түмэн нь авлигач парламентын гишүүдийн гэрийг галдан шатааж, эхнэр хүүхдийг нь зодон, парламентын ордон руу ч дайрчээ. Хяналтаа алдсан Ерөнхий сайд огцрох өргөдлөө Ерөнхийлөгчид гаргасан.
Улмаар парламентыг тараах шийдвэр гарч ард түмэн ялалт байгуулаад байна.
Эх сурвалж: bbc.com