Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар замын хөдөлгөөний түгжрэл ачааллын нөхцөл байдал, түүнийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр Цагдаагийн хурандаа Ж.Амгалан тэгш, сондгойгоор нь явуулах асуудлыг шийдвэр гаргах түвшинд авч хэлэлцүүлэхээр албан ёсны санал гаргалаа.
Тэрбээр “Олон төрлийн судалгаа, санал яриад түгжрэл арилахгүй. Судалгааг цаашид хэрэгжүүлэх, ашиглахаас цаг үеийн асуудлыг, энэ намрыг яаж туулах вэ гэдэг нь чухал байна. Цагдаагийн байгууллагаас эцсийн дүндээ Улаанбаатар хотын иргэдээсээ тэгш, сондгойгоор явуулах эсэхийг асууя гэсэн саналыг гаргаж байна.
Ард түмэн юу гэж бодож байгааг мэдэх хэрэгтэй.
Бусад орны жишгээр албадлагын арга хэмжээг авч болох боловч эхлээд иргэдээсээ асуух хэрэгтэй гэж үзэж байна. Эсвэл дэс дараалсан ажлуудаа аажмаар хийгээд явах боломжтой. Тэгсэн ч түгжрэл арилахгүй. Иргэд хайран алтан цагаа замын түгжрэлд үрсээр л байна” гэж ярилаа.
Энэ саналыг зөвлөлийн хуралдаанаас замын түгжрэлийг богино хугацаанд бууруулахад үр дүнтэй арга гэж үзэв. Санал дэмжигдвэл ажлын таван хоногтоо нийт автомашинаа тэгш, сондгойгоор нь үндсэн хоёр хувааж явуулах юм.
Замын жигжилийг цогцоор нь бууруулъя гэж бгаа бол цаг зав гаргаад намыг дуудаж зөвөлгөө ав бүгдийг нь дэс дараатай тайлбарлаад өгье
Түгжрэл бууруулхад замын хураамж чухал,хөдөлгөөнд оролцож бгаа тээврийн хэрэгсэл сард 150-250К төлье үүнтэй зэрэгцүүлээд нийтийн тээврийг бүх иргэддээ үнэгүй болгосон тохиолдолд дугаарын хязгаарлалт ч хэрэггүй бно.Харин хөдөө орон нутгийн тээврийн хэрэгсэл-г хураамж өдрийн 50К-100К хооронд авч нийслэлдээ хөдөлгөөнд оролцуулъя аль эсвэл бүх товчооддоо паркинг байгуулж автмашинаа тавиад нийтийн тээврээр үнэгүй зорцичгоо! Үйлчилгээний бүх машинууд 00.00-6.00 хооронд замын хураамжгүй үйлчилгээгээ явуул хэрэв өдрийн цагаар бол нэг нуглаж замын хураамж төлье Төрөөс нөхөн олговор авч бж ганц автобусныхаа кольц сольж чадахгүй бгаа утаа савсуулсан хэдэн Со bus үйлчилгээнээс гаргаж өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж бгаа автоыусыг авчирч иргээ баярлуулж хотоо чимье! Үүл-н үед хийгдсэн ёмарт нэртэй гадагшаа мөнгө урссан Со бизнесийг хаая! Замын хураамж нэмэх шаардлага нь тоо бодож чаддаггүй нөдөөс үүдэлтэй Жнь: 20/10 харьцаатай зам дээр гарсан нухийг стандарт шаардлагын дагуу бөглөж засхад 276К шаардагддаг юм ямар тэнэг нь нэг машинаас жил-н 20К хураах шийдвэр гаргаж Улсаа болон иргэдээ доромжил өдий хүрэв!Буцаж ирэхгүй цаг t түгжрэлд биш бүтээн байгуулалтанд өнгөрөөе нөхдөө!Зөв сэтгэж зөв амдрах юмсан,зарим зүйл-г бичсэнгүй цаг зав гаргаж зөвөлгөө авбал нийгэмдээ хэрэгтэй нийслэлдээ хүртээмжтэй маш их зүйлийг утгаар нь хэлж өгөмз!